АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол, Японыг холбосон хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулган
ТОРГОНЫ ЗАМ 2026 нь Япон хөрөнгө оруулагчдыг Монголын хамгийн ирээдүйтэй төсөл, боломжуудтай холбож, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулган юм. Арга хэмжээ 2026 оны 8-р сарын 10–14-нд Улаанбаатар, Хэнтийд зохион байгуулагдана.
ОГНОО
2026 оны 8-р сарын 10–14
БАЙРШИЛ
Улаанбаатар + Хэнтий, Монгол
ЦАГ
08:00 – 21:00
Яагаад Японхөрөнгө оруулагч?
Хоёр орны харилцан нөхөх стратегийн боломж.
ИТГЭЛИЙГ БҮТЭЭЖ, ИРЭЭДҮЙГ ЦОГЦЛООНО
Япон улс дэвшилтэт технологи, урт хугацааны хөрөнгө, чанартай менежментийн туршлагатай бол Монгол улс асар их байгалийн нөөц, залуу хүн ам, тэлэн өргөжиж буй зах зээлтэй — энэ хоёр харилцан нөхөж, хамтдаа өсөх боломжийг бүрдүүлнэ.
Газар зүйн ойр байршил, тогтвортой түншлэлийн уламжлал, хууль эрх зүйн шинэчлэл нь Япон хөрөнгө оруулагчдад найдвартай, ил тод орчныг санал болгож байна.
ТОРГОНЫ ЗАМ 2026 нь Япон хөрөнгө оруулагчдыг урьдчилан шалгасан, өндөр чанартай төслүүдтэй шууд холбож, итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэлийг бий болгоно.
981M
USD
ТАНИЛЦУУЛСАН ТӨСӨЛ
(НИЙТ ҮНЭ ЦЭНЭ)
40%
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
БАТЛАГДСАН
60%
БОЛОЛЦООТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ
100+
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бид юу хийдэг вэ
Хөрөнгө оруулалт татах
Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг Монголын тэргүүлэх төслүүдтэй холбох замаар улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжинэ.
Стратегийн зөвлөх
Байгууллага, компаниудад хөрөнгө оруулалтын стратеги, төслийн боловсруулалт, санхүүжилтийн шийдлийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Олон улсын хамтын ажиллагаа
Олон улсын санхүүгийн байгууллага, засгийн газар, хувийн хэвшлийн компаниудтай хамтын ажиллагааг бэхжүүлж, Монголыг дэлхийн зах зээлд нэгтгэнэ.
Судалгаа, шинжилгээ
Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, салбарын чиг хандлагын талаар гүнзгий судалгаа, тайлан боловсруулж нийтэд хүргэнэ.
ҮНЭТ ЗҮЙЛС
Бидний эрхэмлэдэг зүйлс
Ил тод байдал
Бүх үйл ажиллагаандаа нээлттэй, шударга байж, харилцагч талууддаа үнэн зөв мэдээлэл хүргэдэг.
Хамтын ажиллагаа
Гадаад болон дотоодын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг — бид ганцаараа биш, хамтдаа.
Инноваци
Шинэ санаа, шийдлийг дэмжиж, хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлд дасан зохицох чадварыг эрхэмлэдэг.
Эх оронч үзэл
Монголын эдийн засгийн өсөлт, дэлхийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлэхийн төлөө зүтгэдэг.
ХЭНОРОЛЦОХ ВЭ
ЯПОН
- Технологи
- Боловсрол
- Уул уурхай & Эрчим хүч
- Үйлдвэрлэл & Худалдаа
- Санхүү & Бизнес
МОНГОЛ
- Үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгчид
- Стартап & Шинийг санаачлагчид
- Төслийн эзэд
- Корпорациуд
- Шийдвэр гаргагчид
ГОЛОНЦЛОГУУД
АНХ УДАА
Япон – Монголын хөрөнгө оруулалтад зориулсан шинэ платформ.
B2B УУЛЗАЛТ
Урьдчилан төлөвлөгдсөн, өндөр чанартай нэг-нэгийн бизнес уулзалт.
ХЭЛЭЛЦЭЭР
Төслийн танилцуулгаас бодит гэрээ, хамтын ажиллагаанд хүртэл.
СОЁЛЫН СОЛИЛЦОО
Монголын өв соёл, зочломтгой байдал, шинэ түншлэлийг мэдрээрэй.
ЕРӨНХИЙ ЗОХИОНБАЙГУУЛАГЧ
ХАМТРАН ЗОХИОНБАЙГУУЛАГЧ
ДЭМЖИН АЖИЛЛАГЧБАЙГУУЛЛАГА